ШУУД: Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулах гэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий УИХ-ын тухай хуульд нэмээлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт хуралдсан ТББХ-ны хуралдаанаар дээрх хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн. Улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж санал хураах байсан ч гишүүдийн ирцээс шалтгаалан АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авснаар санал хураалтыг өнөөдөр буюу пүрэв гараг хүртэл хойшлуулсан юм.

Тэгвэл АН-ын бүлгийн завсарлага дууссан тул өнөөдөр 10.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар санал хураалтыг явуулна. Хэрэв гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлнэ. Харин дэмжээгүй тохиолдолд хуулийн төслийг хууль санаачлагч буюу Ерөнхийлөгчид буцаах юм.

Ерөнхийлөгчийн зүгээс өчигдөр энэ хуулийг баталтал өргөн мэдүүлнэ гэж мэдэгдсэн.

5 жил Гадаад харилцааны сайдаар ажиллаж буй Б.Батцэцэг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын энгийн асуултад БҮДЭРЛЭЭ
5 жил Гадаад харилцааны сайдаар ажиллаж буй Б.Батцэцэг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын энгийн асуултад БҮДЭРЛЭЭ
 
М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгч дуудаад загнахыг нь загнаж, айлгахыг нь айлгасан
М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгч дуудаад загнахыг нь загнаж, айлгахыг нь айлгасан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!