Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэх эсэх санал хураалт өнөөдөр явагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий УИХ-ын тухай хуульд нэмээлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт хуралдсан ТББХ-ны хуралдаанаар дээрх хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн. Улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж санал хураах байсан ч гишүүдийн ирцээс шалтгаалан АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авснаар санал хураалтыг өнөөдөр буюу пүрэв гараг хүртэл хойшлуулсан юм.

Тэгвэл АН-ын бүлгийн завсарлага дууссан тул өнөөдөр 10.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар санал хураалтыг явуулна. Хэрэв гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлнэ. Харин дэмжээгүй тохиолдолд хуулийн төслийг хууль санаачлагч буюу Ерөнхийлөгчид буцаах юм.

Ерөнхийлөгчийн зүгээс өчигдөр энэ хуулийг баталтал өргөн мэдүүлнэ гэж мэдэгдсэн.

З.Энхболд Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий хорооны даргын тамгаа гардаж авлаа
З.Энхболд Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий хорооны даргын тамгаа гардаж авлаа
 
ББСБ-ын 48 хувийн зээлийн хүүг арилжааны банкны түвшинд хүртэл буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо
ББСБ-ын 48 хувийн зээлийн хүүг арилжааны банкны түвшинд хүртэл буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.