NBA лигийн Play-in шатны өрнөд бүсэд Финикс Санс, Портланд Трэйл Блэйзерс багтай учраа таарсан. Хоёр багийн тоглолт өнөөдөр болж 114:110 харьцаатайгаар Портландын залуус хожил байгуулж плэй-офф шатанд шалгарлаа. Ингэснээр тэд 5 жилийн дараа дахин плэй-офф шатанд тоглохоор болж байна. Тэд 7 дугаар байраа баталгаажуулан цувралын эхний шатанд Виктор Вэмбаньяма тэргүүтэй Сан Антионо Спөрс багтай учраа таарч байна.
Портландаас бүх одод болсон Дэни Авдияа 41 оноо, 12 ашигтай дамжуулалт, 7 самбар авч багаа хожилд хөтөллөө. Жерами Грант тоглолтын төгсгөлд хоёр дараалсан алсын зайн шидэлтээ амжилттай болгож багтаа онооны илүүг авчирч чадсан.
Харин энэ тоглолтод хожигдол хүлээсэн Финикс Санс 8-р байраар гарахын төлөө Лос Анжелес Клипперс, Голден Стэйт Уарриорс багуудын хожсонтой нь тоглоно.