АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын явцтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн АН-ын дарга С.Баярцогтоос тодрууллаа.
Тэрбээр "Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан. ҮБХ-ны гишүүд “Та ЕНБД болвол ялалтын төлөө явах сэтгэлзүйтэй байна” гэж их хэлж байгаа.
Ерөнхийлөгчид нэр дэвших эсэхийг хэлэхэд эрт байна. Х.Баттулгыг анх УИХ-ын гишүүн болж орж ирэхэд нь би ментор нь байсан" гэлээ.