Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын ЕНБД-ыг сонгох асуудлыг маргааш 12.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ардчилсан намын ҮБХ-ны хурал маргааш 12:00 цаг хүртэл ХОЙШИЛЛОО. Тодруулбал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар намын ЕНБД-ыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. Намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс ЕНБД-д одоогоор үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Д.Амарбаясгаланг үргэлжлүүлэн ажиллуулахаар танилцуулсан боловч ҮБХ-ны 153 гишүүн дэмжээгүй тул унасан. Улмаар УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг санал болгосон боловч заалнаас нэлээдгүй шүүмжлэлтэй нүүр тулсан юм. Эл нөхцөл байдлаас шалтгаалж хурал завсарлаад байсан. Гэвч тухайн асуудлыг маргааш ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна.

Ц.ХҮСЭЛБААТАРЫН ГЭР БҮЛ: Манай гэр бүлийг нийгэм маш гоё хүлээж авдаг учраас ГЭР БҮЛЭЭРЭЭ эхлүүлсэн ажил маань ХАЙР дүүрэн эхэлж байна
Ц.ХҮСЭЛБААТАРЫН ГЭР БҮЛ: Манай гэр бүлийг нийгэм маш гоё хүлээж авдаг учраас ГЭР БҮЛЭЭРЭЭ эхлүүлсэн ажил маань ХАЙР дүүрэн эхэлж байна
 
Ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ
Ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.