Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хээрийн дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Улсын хэмжээнд өнөөдрийн (2026.04.09) 16:00 цагийн байдлаар дөрвөн хээрийн түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд хоёр түймрийг цурамд оруулаад байгаа ажээ.

Үүнд:

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газарт 13:35 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, 15:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газарт 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт III баг "Ар худаг" гэдэг газарт 14:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж, 15:30 цагт цурамд орууллаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

“Хайрын гар“ арга хэмжээ төвийн бүсэд нээлтээ хийлээ
“Хайрын гар“ арга хэмжээ төвийн бүсэд нээлтээ хийлээ
 
Ц.Идэрбат: Адуун соёлын өв, адуучдын эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ
Ц.Идэрбат: Адуун соёлын өв, адуучдын эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.