Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хайрын гар“ арга хэмжээ төвийн бүсэд нээлтээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хүүхэд бүхэн хайр халамжаар дүүрэн аюулгүй орчинд өсөх эрхтэй байдаг. Тиймээс хүүхдийн эсрэг аливаа хэлбэрийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эерэг хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хайрын гар"аяныг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдөр төвийн бүсэд аяны нээлт болж, иргэд олон нийт, албан байгууллага, аж ахуйн нэгжид мэдээлэл өглөө.

Та яагаад “”Хайрын гар” аянд нэгдэх ёстой вэ?

"Хайрын гар" бол хүүхдээ тэврэх гар, хөтлөх гар, дэмжих гар юм. Хүүхэд хүчирхийлэлгүй орчинд өссөнөөр:

Өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай болно.

Бусдыг хайрлах, энэрэх сэтгэлтэй иргэн болж төлөвшинө.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, насан туршийн итгэлцэл бүрдэнэ.

Иргэд та бүхнийг "Хайрын гар" аянд нэгдэхийг уриалж байна!

Хүүхдийн төлөө "За" гэж хэлж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж буй 43 хорооны нийт иргэд, эцэг эхчүүддээ гүн талархал илэрхийлье.

Хүүхдийн инээд бүхэн гэр бүлийн жаргал. Хайрын гараараа хүүхэд бүрийг хамгаалцгаая!

Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүлжээ
Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүлжээ
 
Ц.Идэрбат: Адуун соёлын өв, адуучдын эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ
Ц.Идэрбат: Адуун соёлын өв, адуучдын эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.