Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан нийт өрхийнхөө 50 хувийг дахин PCR-ийн шинжилгээнд хамруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Дарханд Коронавиурсний сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 30 хонож байна. Монгол улсад анх удаа 1 өрхөөс 1 иргэнийг коронавирусний шинжилгээнд амжилттай хамруулж, вирусний голомтыг хумиж чадсан дарханчууд өдгөө ногоон бүс болохоор чармайж буй. Тэгвэл тус аймаг нийт өрхийнхөө 50 хувийг дахин PCR-ийн шинжилгээнд хамруулж дуусжээ. 

Шинжилгээг авахдаа төрийн 200 гаруй ажилтан албан хаагч 2 өдрийн турш 10 цэгт хуваагдан ажилласан байна. Хамгийн гол нь хүйтний эрч чангарсан энэ үед иргэдээ гадаа зогсоолгүй тухайн шинжилгээ авах байрандаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шинжилгээгээ авч дуусгажээ. 

Сорьцыг Улаанбаатар хотруу явуулсан бөгөөд шинжилгээ хариу энэ сарын 5 -нд гарна. Шинжилгээний хариунаас шалтгаалан дараагийн шийдвэрийг Дархан-Уул аймгийн Онцгой комисс гаргахаар ажиллаж байна.

Норвег хязгаарлалтаа чангатгана
Норвег хязгаарлалтаа чангатгана
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.