Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадат вилла” хотхоны 1 дүгээр байр байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 04:31 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 04:46 цагт очиж, иргэн Ц-ийн 10х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан байна.
Гал унтраахад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажилласан байна.