Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хомын талд нутагшуулсан 26 тахь 150 болж үржжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Хомын талд амжилттай тээвэрлэн нутагшуулсан, 26 тахь өнөөдрийн байдлаар 150 болж үржсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь ховор амьтныг сэргээн нутагшуулах, генетик нөөцийг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой юм.

Хомын тал нь Завхан голыг даган орших өргөн уудам тал хээр бүхий, ховор болон нэн ховор амьтдын амьдрах орчны чухал бүс нутаг юм. Тус газар нь байгалийн онцлог, экосистемийн ач холбогдлыг үнэлэн 2020 онд улсын тусгай хамгаалалтад авч, Байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан байдаг.

Мөн 2025 онд олон улсын хэмжээнд үнэлэгдэж, Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн нь тус бүс нутгийн экологийн үнэ цэнийг баталгаажуулж буй юм.

ЗТЯ: Шатахууны нөөц бүрдүүлж, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарахыг үүрэг болгов
ЗТЯ: Шатахууны нөөц бүрдүүлж, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарахыг үүрэг болгов
 
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.