УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.02/ 10.00 цагт эхлэх товтой байна. Чуулганы хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Үүнд:
· Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
·Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/[2]
·Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
·Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
· Бусад
Дашрамд дурдахад, МАН-ын УЗ өнөөдөр хуралдахаар байна. Тус хурлаар УИХ-ын даргын томилгоо болон Засгийн газрын бүрэлдэхүүн, намуудын хамтралтай холбоотой асуудлыг хэлэлцэх бөгөөд гарсан шийдвэртэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг болон ТББХ хуралдана. Улмаар өнөөдрийн чуулганаар дээрх хоёр асуудал орж ирж магадгүй байгаа юм.