Xоёр ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Улсын хэмжээнд өнөөдрийн (2026.04.01) 17:30 цагийн байдлаар хоёр ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал:

Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо Богдхан ууланд ойн гал түймэр гарсан дуудлага өнөөдөр (2026.04.01)16:06 цагт ирсний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хяналтад авч, унтраахаар ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Манзушир хийд” гэдэг газар ойн түймэр гарсан дуудлага 16:57 цагт бүртгэгдсэн бөгөөд дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баттөмөрөөр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байгаа юм.

Иргэн Ж.Дугардорж ГХ-ны сайд Б.Батцэцэгийг шалгуулах хүсэлт өгсний дагуу АТГ-аас шалгаж эхэлжээ
Иргэн Ж.Дугардорж ГХ-ны сайд Б.Батцэцэгийг шалгуулах хүсэлт өгсний дагуу АТГ-аас шалгаж эхэлжээ
 
Манзушир хийд орчимд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Манзушир хийд орчимд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!