Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтанбулаг боомтод чирэгч сольж тээвэрлэх туршилтын цуваа Улаанбаатарт ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Алтанбулаг боомтод эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн ачсан олон улсын 20 автомашины чирэгчийг солих туршилтыг ХХЕГ, МХЕГ, ГЕГ хамтран өчигдөр зохион байгуулсан бөгөөд тээврийн цуваа өнөөдөр өглөө Улаанбаатарт ирлээ.

Цуваа мэргэжлийн байгууллагуудын хяналттай гаалийн хоёр талбайд ачаагаа буулгаад Алтанбулаг боомт руу буцаж, хилийн цаана хүлээж байгаа олон улсын тээвэрлэгчдэд хоосон чиргүүлийг хүргэж өгөх юм.  

Улсын онцгой комиссын даргын тушаалаар Алтанбулаг боомтод Олон улсын автомашины чирэгч сольж тээвэрлэх туршилтын ажлыг зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан билээ. Ажлын баг өчигдөр тус боомтод ажиллаж, эхний туршилтыг хийсэн юм.

Гадны ачаа тээврийн автомашин Алтанбулаг боомтод ирж чиргүүлээ салгаж орхиод дан чирэгч толгой нь буцаж гарах, Монголын тээврийн автомашины чирэгч толгой чиргүүлийг авч хатуу хяналтын дор Улаанбаатар хүргэж ачааг буулгаад хоосон чиргүүлийг буцааж боомтод хүргэх, гадны ачаа тээврийн авто машины чирэгч толгой эргэн орж ирж чиргүүлээ авч гарахаар зохицуулсан автомашины чирэгч сольж тээвэрлэх ажил нь “COVID-19” цар тахлын нөхцөлд гадны тээврийн хэрэгслийг нутгийн гүн рүү нэвтрүүлэхгүй байх, жолооч нарыг халдвараас хамгаалах зорилгоор төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа туршилтын ажил юм.

Хулгайн тээвэр хийсэн иргэдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
Хулгайн тээвэр хийсэн иргэдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.