Улс оронд цар тахал тархсан хүнд үед Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас дээрх ажиллагааг явуулж, ард иргэдийг эрсдэлээс хамгаалан ажиллаж байна. Арга хэмжээ эхэлснээс хойш хулгайн тээврээр зорчиж байсан 6 зөрчлийг илрүүлж, 28 иргэнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулжээ. Эдгээр иргэдийг Цогтцэций суманд “Дугант”зочид буудал болон Цагаан хадны 3 байшинтад тусгаарлаж, зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Мөн гар дээрээс хууль бусаар архи согтууруулах ундаа худалдаж байсан 5 зөрчил илрүүлж, 45 шил архи, виски хураан авчээ. Даланзадгадаас Улаанбаатар чиглэлийн авто замд Цогт-Овоогоос цааш хулгайн замд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Өмнөговь аймаг нь улс орны эдийн засгийн чухал бүс нутаг учраас ногоон бүс болгохоор зорин ажиллаж байгаа юм. Хулгайн тээвэр болон хууль бусаар согтууруулах ундааг дамлан худалдаалж байгаа баримт нотолгоотой мэдээллийг аймгийн Шуурхай штабын 7053-3336, 7053-3337 дугаарт хүлээн авна.