Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавирусийн 22 тохиолдол шинээр илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11152 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс 22 батлагдсан тохиолдолыг илрүүлээд байна. 

Эдгээр тохиолдлын 7 нь Франкфуртаас ирсэн иргэдэд хийсэн 3 дахь давтан шинжилгээнээс илэрсэн байна. Үүний тав нь Амар зочид буудалд, 2 нь Жаргалан сувилалд тусгаарлагдаж байсан аж.

Амар зочид буудалд тусгаарлалтад байсан 5 иргэн, нэг резидидент эмчээс халдвар илэрсэн учраас тэнд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлэлт хийж, туслах ажилчдыг солих арга хэмжээ авсан гэдгийг хэллээ.

Дотоодод бүртгэгдсэн 15 тохиолдлын,

  • Дөрвөн хүн нь Мөнхада компаниас илэрсэн хоёр тохиолдлын ойрын хавьтал - 35 хүнийг тусгаарласан 92 хүнийг хяналтад авсан байна.
  • Хоёр хүн нь Төв шуудангийн хүний гаалийн хэсэг дээр ажилладаг хүнээс илэрсэн. Нэг хүнийх нь гэр бүлийн хүн илэрсэн байсан. Шуудангийн 70 хүнийг хяналтад аваад 10 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.
  • Дөрвөн хүн нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгээс гарсан голомттой холбоотой тусгаарлалтад байсан иргэдийн давтан шинжилгээнээс илэрсэн.
  • Дөрвөн хүн нь өргөн хүрээтэй хийгдэж байгаа шинжилгээнээс гэр бүлээрээ халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн.
  • Нэг хүн нь ХӨСҮТ-ийн ажилтны гэр бүлийн хүн.

Ингэснээр улсын хэмжээнд нийтдээ 1242 хүн коронавирусийн халдвар аваад байгаа бөгөөд 855 хүн эмчлэгдэж эдгээд байна. Өнөөдөр 18 хүн эмчлэгдсэн эдгэрч гэртээ гарсан аж. Одоогоор 377 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 100 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаагаас хөнгөн 266, хүндэвтэр 100, хүнд 9, маш хүнд 2 хүн байна.

Дарханчууд ногоон бүс болсноо батална
Дарханчууд ногоон бүс болсноо батална
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.