Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг зургаан сараар сунгалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар (2020.12.31) “Коронавируст халдварын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зургаан сарын хугацаагаар сунгалаа.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /ковид19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор хэлэлцэн баталж байсан.

Цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага- сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал дүгнэлтийг үндэслэн тус хуулийн үйлчлэх хугацааг сунгаж,зарим нэмэлт, өөрчлөлтийг орууллаа 

Засгийн газраас тог цахилгааны үнийг тэглэсэн ч төлбөр бодогдсонтой холбоотой постууд
Засгийн газраас тог цахилгааны үнийг тэглэсэн ч төлбөр бодогдсонтой холбоотой постууд
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.