Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газраас тог цахилгааны үнийг тэглэсэн ч төлбөр бодогдсонтой холбоотой постууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Засгийн газраас цар тахлын үеийн хөл хориотой холбоотойгоор иргэдийн амжиргаанд дэмжлэг үзүүлж, цахилгаан, ус, дулааны үнийг тэглэх шийдвэр гаргасан. Гэтэл энэхүү шийдвэр гарснаас хойш цахилгааны ачааллаа дийлэхгүй байгаа учраас өнгөрсөн оны хэрэглээтэй нь харьцуулаад зөрүүг нь иргэдээр төлүүлэх шийдвэрийг гаргаж буйгаа салбарынх нь сайд танилцуулсан. Үүнээс хойш айл өрхүүдийн цахилгааны төлбөр бодогдож, шинэ жилийн гэнэтийн бэлэг болоод байна. Учир нь хэрэглээнээс давсан төлбөр бодогдож, хөнгөлсөн нэртэй ард иргэдээ шулж байна хэмээн ард иргэд үзэж буй юм.

Үүнд салбарын сайд мөн л цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийхдээ "Шинэ оны мэнд хүргэе.  2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм.Тийм учраас 2020 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 11-р сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа шүү. Тухайлбал: Иргэн Ж —гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж -гийн өмнөөс Засгийн Газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой шүү. Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья.  Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" гэжээ.

Тэгвэл иргэдийн уур бухимдлыг илэрхийлэх онцлох постуудыг хүргэж байна. 

 

"Амар" зочид буудалд тусгаарлалтад байсан иргэдийг нүүлгэн шилжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.