Франкфуртаас тусгай үүргийн нислэгээр ирж "Амар" зочид буудалд тусгаарлагдаад байсан иргэдийн тусгаарлалтын хугацаа нь дууссан ч гэрт нь хариулахгүй, өөр тийш нь нүүлгэн шилжүүлж тусгаарлаад байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, таван иргэн, нэг эмнэлэгийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн аж.
"Амар" зочид буудалд тусгай үүргийн онгоцоор гадаадаас ирсэн хүмүүсээ тусгаарлан ажиллаж байсан. Өмнө нь тусгаарлалтын хоол муу байна гэх иргэдийн гомдол гарч байснаас өөр хэл аманд өртөж байгаагүй. Тэгвэл энэ удаа буудал дотроо халдвар тархсан уу гэх хардалт байна. "Энхсаран" сувилалд өмнө нь ийм зүйл болж, дотооддоо коронавирусийн тархалтыг алдсан учраас ард иргэд энэхүү асуудалд албаныхан тайлбар хийхийг хүлээж буйгаа цахим хуудсаар илэрхийлсээр байна.