Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фото: 2021 онд хүлээж буй онцлох үйл явдлууд

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

Коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар болох байсан онцлох үйл явдлууд нэг оноор хойшилж энэ жил болохоор төлөвлөгдсөн. Мөн тэдгээрээс гадна урьдаас төлөвлөгдсөн үйл явдлууд болон түүхэн ойн баярууд биднийг хүлээж байна. Ubn.mn сайтын зүгээс 2021 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлуудыг хүргэж байна. 

Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн баяр тохионо.
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны Олимпийн XXXII наадам Токио хотод болно.

 

Энэ оны эхний хагас гэхэд дэлхийн ихэнх улс орнууд Коронавирусний эсрэг вакцинжуулалтыг хийсэн байх болно.
НАСА-гаас Ангараг гараг дээр буух пуужин хөөргөнө.
Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Дисней Ертөнцийн 50 жилийн ой тохионо.
6G сүлжээ нэвтэрч эхлэх бөгөөд тус технологийг нэвтрүүлэх ажил БНСУ, Япон улсуудад эрчимтэй явагдаж байна.
Олимпийн адил хойшлогдоод байсан Аваргуудын лигийн авагын тэмцээн болно.
Английн хатан хаан энэ жил 95 нас хүрнэ.
Аялал, жуулчлал эрчимжиж, томоохон фестивал, уулзалт, цугларалтууд болно.
Хиймэл оюун ухааны технологи дэлхий даяар илүү өргөн хүрээнд тархах болно. 
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно.
ОХУ-ын Парламентийн сонгууль ирэх есдүгээр сард болно.
Кино сонирхогчдын хүлээлтийг үүсгээд буй хэд хэдэн дэлгэцийн уран бүтээл шил дараалан гарах болно.

 

Фото: Хуучны сайхан шинэ жил
Фото: Хуучны сайхан шинэ жил
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.