Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах арга хэмжээний нээлт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Монгол Улс нь сүрьеэгийн дарамт өндөртэй орнуудын нэг бөгөөд Засгийн газраас хүн-төвтэй тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх, Хан-уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийх үйл ажиллагааны нээлтийг өнөөдөр зохион байгууллаа.

Баянзүрх, Хан-Уул дүүргийг сонгосон шалтгаан нь хүн амын нягтрал ихтэй, эрүүл мэндийн байгууллагын төвлөрөл болон сүрьеэгийн тохиолдлын түвшин бусад дүүрэгтэй харьцуулахад өндөр байгаа нь өргөн хүрээний идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах шаардлагатайг харуулж байгаа юм.

Энэ жил "Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" -ийг “Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор гуравдугаар сарыг дуустал тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, ДЭМБ-ын Төв оффисын ХДХВ, сүрьеэ, вируст гепатит болон БЗХӨ-ний газрын захирал Тереза Касаева, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте болон зөвлөхүүд, ХӨСҮТ, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, НЭМГ-ын удирдлагууд, эмч, мэргэжилтэн, сүрьеэгийн чиглэлээр хамтран ажилладаг төрийн бус байгууллагын нийт 70 гаруй төлөөллүүд оролцлоо.

Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
 
Баяр наадмаар уралдах хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа
Баяр наадмаар уралдах хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!