Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ А.Амундраг гадаад улс руу гарсан тухай ярьсан байдаг. Үүнээс гадна А.Амундраг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх саналыг тус намын дарга Н.Учрал ХЕХ-ндоо хүргүүлсэн билээ.
Тэгвэл А.Амундра цахим хуудаснаа "Би зугтаагүй, Шанхайд байна. Хуулийн дагуу нотлох баримтаа өгчихөөд, шууд Монгол руу ниснэ. Бүх хэлмэгдүүлэлтийг хүлээж авахад бэлэн" гэдгээ илэрхийлсэн байна.
Тэрбээр 2025 оны 10-р сард Монгол Улсын хилээр гарснаасаа хойш ирээгүй байгаа аж.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!