Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амундра АТГ, прокурорын байгууллагатай хамтран ажиллах тул гэрчийн хамгаалалт хүсэж байна хэмээн АТГ-т хүсэлт гаргажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

МАН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд буй А.Амундра АТГ-т хүсэлт гаргажээ. Тэрбээр өдгөө эх орондоо байхгүй ч өөрийн инстаграмаараа дамжуулан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг дэлгэсээр байгаа юм.

Харин өнөөдөр АТГ-т хүсэлт гаргаж буйгаа нийтэлжээ. Тодруулбал, хүсэлтдээ "Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, АТГ, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсч байна" гэжээ.

446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
 
НДЕГ: НДС-гийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан хөрөнгөөс 141 мкв орон сууцыг 513 сая төгрөгөөр худалдаална
НДЕГ: НДС-гийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан хөрөнгөөс 141 мкв орон сууцыг 513 сая төгрөгөөр худалдаална
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.