АН-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн намын даргыг сонгох дотоод сонгууль явагдаж буй. Эхнээс намын хорооны дарга нар нь сонгогдож эхэлсэн. Харин Хөвсгөл аймгийн тухайд аль нэг нэр дэвшигч 50+1 санал авч чадаагүй тул дахин сонгууль явуулахаар болсон байна. Тодруулбал санал хураалтад 149 намын хорооны гишүүн оролцсоноос:
Х.Эрдэнэбаатар - 62
Д.Амарбаясгалан - 59
Цагаан хуудас - 26
Хүчингүй санал - 2 тоологджээ. Нэр дэвшигч Х.Эрдэнэбаатар дийлэнх саналыг авсан ч 50+1 санал авч чадаагүй тул аймгийн намын даргын сонгуулийг дахин явуулахаар болсон байна.