
“Эрүүл эмэгтэй” сэтгүүлчдэд зориулсан уулзалт, сургалт боллоо Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, түүний дэргэдэх эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубээс Монголын эх барих эмэгтэйчүүд, нярай судлалын холбоотой хамтран "Эрүүл эмэгтэй" сэтгүүлчдэд зориулсан уулзалт, ярилцлагыг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон хэвлэлийн ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгууллаа. Сургалтад 40 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцжээ.
Дэлхийн хэмжээнд өсвөр насны охидын төрөлт буурч буй. Харин манай улсад 1000 төрөлт тутамд эл түвшин бүсийн орнуудаас 4.2-оор өндөр үзүүлэлттэй байгаа юм. Жил бүр өсвөр насны 3000-4000 охин нярайлж, тэр хэрээр үр хөндөлт далд хэлбэрт шилжих болсон нь аюул дагуулж буйг АШУҮИС-ийн Эх барихын тэнхимийн багш, доктор Б.Жаргалсайхан хэллээ. Тэрбээр “Өсвөр насныхны төрөлтийн түвшнийг судалж үзэхэд орон нутагт хотынхтой харьцуулахад 1.5-2 дахин өндөр байна гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!