Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр шатсаны улмаас гурван хүн түлэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр /2020.12.29/ хоногийн мэдээнд дараах хэргүүд бүртгэгджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, Дэнжийн хоёрдугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр 13:13 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ. Алба хаагчид иргэн С-ийн таван ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Түймэрт 58 настай эмэгтэй Б-ийн толгой, цээж, 13 настай эмэгтэй С-ийн толгойн хэсэг, 3 настай эмэгтэй У-ийн баруун хөлний шилбэ тус тус түлэгдэж, Яаралтай түргэн тусламжийн төв болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөв.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бадьрийн өвөлжөө гэдэг газар 40 настай эрэгтэй малчин П 10:00 цагийн орчимд малаа хариулахаар мотоциклтой яваад сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

АНУ-д шинэ коронавирусний анхны тохиолдол илэрчээ
АНУ-д шинэ коронавирусний анхны тохиолдол илэрчээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.