НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна

Огноо
Унших
1 минут 5 секунд

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус X хуралдаан үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Хуралдаанд нийслэлийн эдийн засаг, хот байгуулалт, өмчийн удирдлагатай холбоотой дараах 10 асуудлыг хэлэлцэн, төлөөлөгчид байр сууриа илэрхийлж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудлууд:

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг дэмжих тухай
  • Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • НОСК ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
  • Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
  • Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  • Барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх тухай
  • Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх тухай

Хуралдааны хэлэлцүүлэг үргэлжилж байна.

2026 онд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ
2026 онд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ
 
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!