Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Экспортыг дэмжих хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 31 секунд

Голомт банк өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй санаачилгаараа бизнесийн салбарыг тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг тал бүрээр дэмжин ажилладаг.

Энэ хүрээнд жижиг, дунд бизнесүүдийг чадавхжуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүний нэг нь “Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг” (GIZ)-ийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих хөтөлбөр” юм.

“Экспортыг дэмжих хөтөлбөр”-өөр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд олон улсын зах зээлд амжилттай нэвтрэхэд нь шаардлагатай мэдлэг ур чадвар, стратегийг суулгах, судалгаанд суурилсан арга барилыг олгох, экспортод гарахын өмнөх суурь ойлголтыг өгөхийг зорьж буй.

Тус хөтөлбөрт Голомт банкны “Women Owned” тохирлын тэмдэгтийн хэрэглэгч байгууллагууд, “Менторшип” хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд, МҮХАҮТ-ын “WEIDE FUND” зэрэг төсөл хөтөлбөрүүдээс шалгарсан ААН-үүд хамрагдаж байна.

Хөтөлбөрийг 2026.01.12-2026.03.11-ний хооронд хэрэгжүүлэх ба энэ хугацаанд төслийн зохион байгуулагчдын зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах сургалт, зөвлөх үйлчилгээг оролцогчдод үзүүлэхээр төлөвлөөд байна.

Бизнес эрхлэгчдийг дэмжигч Голомт банк

ТОДРУУЛГА: АТГ-т гомдол ирсний дагуу сайд Э.Бат-Амгаланг дүү Э.Батбаярынх нь хамт шалгаж эхэлжээ
ТОДРУУЛГА: АТГ-т гомдол ирсний дагуу сайд Э.Бат-Амгаланг дүү Э.Батбаярынх нь хамт шалгаж эхэлжээ
 
МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан даргалж, нийт 7 асуудал хэлэлцэж байна
МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан даргалж, нийт 7 асуудал хэлэлцэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!