АҮЭБЯ Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болжээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 55 секунд

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жулиа Хоггетттой Лондон хотноо уулзаж Монгол Улсын уул уурхайн компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах талаар ярилцлаа.

Уулзалтаар:

-Уул уурхайн төслүүдээс иргэдэд хүртэх хувийг Баялгийн сангаар дамжуулан хүртээхэд хөрөнгийн биржийн үр ашигтай хувилбаруудыг ашиглах боломж,

-Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, туршлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах,

-Цахим платформын хэрэглээг нэвтрүүлэхэд туршлага судалж хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж тохиров,

-Олон нийтийг хөрөнгө оруулалт хийж сургах талын сургалт хийхэд анхаарч ажиллахаар болсон байна.

ЦОУШГ: Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
ЦОУШГ: Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
 
3Бүх хайрыг бүсгүйчүүддээ” нэгдсэн шоу тоглолт ес дэх жилдээ
3Бүх хайрыг бүсгүйчүүддээ” нэгдсэн шоу тоглолт ес дэх жилдээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!