Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. Үүнд:

-“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/

-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-“Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл \Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”/

-“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүс байгуулах тухай” Засгийн газрын 2025 оны 157 дугаар тогтоол/

-“Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

СУРВАЛЖИЛГА: Төрдөө “итгэл алдарсан“ иргэд ногдол ашгаа хэд ч байсан авна гэсэн бол зарим нь “Бүтээн байгуулалтдаа зарцуул“ гэв
СУРВАЛЖИЛГА: Төрдөө “итгэл алдарсан“ иргэд ногдол ашгаа хэд ч байсан авна гэсэн бол зарим нь “Бүтээн байгуулалтдаа зарцуул“ гэв
 
ЦЕГ: Нэр бүхий компани “Туулын хурдны зам” төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ “Anionic Polyacrylamide” rэх бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан нь ТОГТООГДСОН