Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн цагдан хориог нэг сараар сунгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж, саатуулсан талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байсан.

Түүнд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тус шүүхэд яллагдагч Н.Тавинбэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэрийг Цагаан сарын өмнө шийдвэрлэж үргэлжлүүлэн хорьж байгаа талаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс мэдээлэв.

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 4 тохиолдол батлагджээ
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 4 тохиолдол батлагджээ
 
Н.Учрал: Эмийн үнийн өсөлтөөс үүдэлтэй айл өрхийн зардалд ирж буй дарамт өндөр байна
Н.Учрал: Эмийн үнийн өсөлтөөс үүдэлтэй айл өрхийн зардалд ирж буй дарамт өндөр байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!