Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 4 тохиолдол батлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.257 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11607, орон нутагт 2645 бүртгэгдсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын 24-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 27 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 16 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 14 хүн байгаа юм.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5218 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3440, 5-9 насны 1823 хүүхэд, 15-19 насны 1772 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлсэн гэх хохирогч Ш-ийн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна
Ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлсэн гэх хохирогч Ш-ийн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна
 
С.Энхболд УИХ-ын даргын нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилогджээ
С.Энхболд УИХ-ын даргын нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!