ТЦА: Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам, даваа байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Тээврийн цагдаагийн албанаас 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 10:30 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлыг мэдээллээ.

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг болон Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр шөнөдөө бага зэргийн цас орсон, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэр хүчтэй цасан шуургатай, Увс аймагт бага зэргийн цастай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тэнгэр бүрхэг байна.

Бусад нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, 9-34 хэмийн хүйтэн байна.

Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр Их-Уул-Тариалан чиглэлийн авто зам гулгаа үүссэн, авто замын засвар арчлалт хариуцсан байгууллагаас 5 ажилтан 2 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Төв аймгийн Сэргэлэн сум Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн авто замын 20-90 дахь км-т гулгаа үүссэн байна.

Ц.Элбэгдорж:  Асрахаас 26 хүүхэд авч өсгөсөн. 10 гаруй жил өсгөөд элэг бүтэн болгохын тулд ар гэрийг нь олж хүлээлгэж өгсөн. Одоо ч холбоотой байдаг
Ц.Элбэгдорж: Асрахаас 26 хүүхэд авч өсгөсөн. 10 гаруй жил өсгөөд элэг бүтэн болгохын тулд ар гэрийг нь олж хүлээлгэж өгсөн. Одоо ч холбоотой байдаг
 
1072 хувьцаатай иргэдэд 2025 оны ногдол ашиг болох 63,242 төгрөгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно
1072 хувьцаатай иргэдэд 2025 оны ногдол ашиг болох 63,242 төгрөгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!