
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байхдаа өргөж авсан 20 хүүхдийн асуудал сүүлийн үед анхаарал татаж байна. Тэднийг байгаа эсэх, хэрхэн өсөж торнисон талаар олон нийт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос хариулт шаардаж байсан юм. Тэгвэл өнөөдөр тэрбээр уг асуудалд цахим хуудсаараа тайлбар өглөө. Тэрбээр, Би найман хүүхэдтэй айлын отгон хүүхэд. Манай хүн долоон хүүхэдтэй айлын ууган хүүхэд нь. Бид өөрөө 4 хүүхэдтэй учраас дахиад 2, 3 хүүхэд өргөж авбал яасан юм бэ гэсэн бодлоос эхлэлтэй юм. Судалгаа хийгээд асрахын цэцэрлэгүүдээр явж байгаад 2 биш бүр ангиар нь өргөөд авчихсан. Нийт 26 хүүхэд өргөж авснаас 2-3 хүүхэд нь буцсан. Бид ээж, аавын хайраар дутаахгүй байхыг хичээсэн. Бас бид хүүхдүүдээ элэг бүтэн болгохын тулд бүх хүүхдүүдийн хамаатан садан эмээ, өвөөг нь олж өгсөн. Бид хүүхдүүдтэйгээ 10 жил хамт явсан. Одоо ч эргэх холбоотой байдаг" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!