
Монгол Улс 2030 оны Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулах шалгаруулалтын эцсийн шатанд шалгарсан хоёр улсын нэг болжээ.
Монгол Улс Азийн Танхимын болон Тулааны спортын наадамд амжилттай оролцож ирсэн түүхтэй. Хамгийн сүүлд 2017 онд Туркменистан улсын Ашгабат хотноо болсон наадмаас манай тамирчид 5 алт, нийт 30 медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн удаатай.
Дараагийн наадам буюу 6 дахь удаагийн Азийн Танхимын болон Тулааны спортын наадам 2026 оны 12-р сард Саудын Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдана. Уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ажиллахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!