Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 182 орноос 124 дүгээр байрт жагсаж, өмнөх оноос 10 байраар ухарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 28 секунд

Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг зарладаг. Тэгвэл өнгөрөгч 2025 оны дүнг өнөөдөр /2025.02.10/ зарлалаа. Тодруулбал, авлигын төсөөллийн индексээр манай улс 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Манай улсын хувьд өнгөрөгч онд 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд ингэснээр энэ онд 10 байраар ухарсан үзүүлэлт боллоо. Ингэхдээ авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 100 онооноос 31 оноо авч ийнхүү үнэлэгджээ.

Манай улстай энэ зэрэгцэж буюу 124 дүгээр байрт нийт зургаан улс жагссан байна. Үүнд, Беларус, Нигер, Турк, Узбекстан зэрэг улсууд оржээ.

Эргэн сануулахад, Монгол Улс

  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт
  • 2024 онд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан юм.

Эл судалгааг гаргагч Транспэрэнси Интернэшнл байгууллагаас улс орнуудад дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг уриалж байна. Үүнд:

• Авлигатай тэмцэх чиглэл дэх улс төрийн манлайллыг шинэ шатанд гаргах, үүнд хууль тогтоомжийг бүрэн, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, олон улсын өмнө хүлээсэн амлалтуудаа биелүүлэх, мөн ил тод байдал, хяналт, хариуцлагыг бэхжүүлэх шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх.

• Иргэний орон зайг хамгаалах, үүний тулд сэтгүүлчид, төрийн бус байгууллагууд, шүгэл үлээгчдийн эсрэг халдлага, дарамтыг зогсоож, хараат бус иргэний нийгмийн үйл ажиллагааг хязгаарлах аливаа оролдлогыг таслан зогсоох.

• Авлигын мөнгө хил дамнан урсах боломжийг олгодог нууцлалын цоорхойг хаах, үүнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих хяналтыг чангатгах, мөн компани, итгэмжлэл, хөрөнгийн бодит эцсийн өмчлөгчийн талаарх ил тод байдлыг хангах арга хэмжээ зэрэг багтана.

“Танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу” гэсэн хуурамч линк дээр дарж 1.2 сая төгрөгөө залилуулжээ
“Танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу” гэсэн хуурамч линк дээр дарж 1.2 сая төгрөгөө залилуулжээ
 
УВС АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРОО: Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэлт тэргүүтэй маргаашийн ИТХ-д оруулах асуудлаа хэлэлцэж байна
УВС АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРОО: Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэлт тэргүүтэй маргаашийн ИТХ-д оруулах асуудлаа хэлэлцэж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!