Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурсан билээ.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор "Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан "Эрдэнэт үйлдвэр манай компани хооронд ямар нэгэн маргаан байхгүй. Аль аль нь happy явж ирсэн. Оюутолгой дээр төр 34 хувийг эзэмшсэн ч нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүй. Манай тохиолдолд, Орос монголын хамтарсан үйлдвэрийн удирдлагууд нь хувь эзэмшихгүй гээд 40 тэрбумын төлбөр авсан. Хэрэв Оюутолгой дээр манай "загвараар" тохирсон бол тэрбум орчим төгрөг олох боломжтой байсан. Ногдол ашиг авдаггүй хувьтай байснаас тусгай АМНАТ авсан дээр гэдгийг Монгол Улс асар өндөр үнэ цэнээр ойлгосон" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!