Энэ сарын 10-12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 51 секунд

Энэ сарын 10-12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2026 оны 02-р сарын 11-нээс 2026 оны 02-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна. 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

“ЗГ-аас И Монголиа дахь Үндэсний баялгийн сангийн бүртгэл тооцоог ил тод болгох мэдээллийн дашбоард системийг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна“
“ЗГ-аас И Монголиа дахь Үндэсний баялгийн сангийн бүртгэл тооцоог ил тод болгох мэдээллийн дашбоард системийг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна“
 
“Танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу” гэсэн хуурамч линк дээр дарж 1.2 сая төгрөгөө залилуулжээ
“Танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу” гэсэн хуурамч линк дээр дарж 1.2 сая төгрөгөө залилуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!