Монголын кино урлагт түүхэн сэдэвт, гүн утга агуулгатай бүтээлүүд ховорхон төрдөг. Тэгвэл түүхэн киноны төрлөөр өөрийн байр суурь, туршлагыг хэдийн харуулж үзэгчдийн анхаарлыг татаж чадсан найруулагч Б.Тамир энэ удаад зохиолч Тодко Самсоны "Үр хөврөл" зохиолоос сэдэвлэсэн түүхэн уран сайхны бүтээлийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
Энэхүү кино нь зөвхөн түүхийг өгүүлэхээс гадна эх орон, үнэ цэн, хувь хүний сонголт, Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө үндэстний оршихуйн тухай өгүүлэх бөгөөд өнгөрсөн түүхийг зүгээр нэг харуулах бус Монгол хүний сэтгэлгээ, үзэл санаа, эх оронч байдлыг уран сайхны хэлээр илэрхийлсэн гэдгээрээ онцлог болж монгол хүн бүрийн зайлшгүй үзэх ёстой уран бүтээл болсон гэнэ.
Мөн кино дүрүүдэд Монголын тайз дэлгэцийн хамгийн нэр хүндтэй, монголчуудын хайртай жүжигчид нэгэн дор цугларсан нь үзэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна. Ийнхүү хамгийн өндөр хүлээлттэй байгаа энэхүү "Тусгаар Тогтнол" хэмээх түүхэн кино нь тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!