“Дэрэн” клубийн өсвөрийн тамирчид “Yangshuo cup-2026” олон улсын цомын тэмцээнээс хүрэл медаль, цом хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

БНХАУ-ын Гуанши мужийн Янгшуо хотод 1-р сарын 31-нээс 2-р сарын 6-ны хооронд зохиогдсон ОУ-ын хүүхдийн “Yangshuo CUP”-2026 хөлбөмбөгийн цомын тэмцээнд Монгол Улсаас Дэрэн клубийн өсвөрийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тус тэмцээнд 7 улсын 110 баг шандас сорьсон бөгөөд Дэрэн клубээс U8, U10, U12 насны ангилалд 3 баг 50 тамирчин, багш дасгалжуулагчийн бүрэлдхүүнтэй оролцлоо. Үүнээс U8 насны тамирчид 8 тоглолт хийснээс 6 хожил, 1 тэнцэл, 1 хожигдолтойгоор 30 багаас шөвгийн 4-т шалгарч Хүрэл медал, цомын эзэд боллоо.

Харин U10 насны баг тамирчид нийт 8 тоглолт хийснээс 4 хожиж 4 хожигдсон үзүүлэлтээр 16 багаас 7 дугаар байрт бичигдэж тэмцээнийг өндөрлүүлсэн бол U12 насны баг тамирчид нийт 8 тоглолт хийж 4 хожил, 1 тэнцэл, 3 хожигдлоор 15 багаас тэмцээний 6 дугаар байрт тус тус шалгарлаа.

Өнөөдрөөс битүүнийг дуустал томоохон зах, худалдааны төвүүд 1-2 цагаар хуваариа сунгаж ажиллана
Өнөөдрөөс битүүнийг дуустал томоохон зах, худалдааны төвүүд 1-2 цагаар хуваариа сунгаж ажиллана
 
Морин жилийн эхний барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлэв
Морин жилийн эхний барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!