“Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа нарын хүмүүсийн гэрт нэгжлэг хийж, хахууль авсан гэх үндэслэлээр баривчилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 26 секунд

АТГ-аас эрчим хүчний салбар дахь албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн хэргийг шалгаж эхлээд буй. Тэгвэл энэ сарын 2-ны өдөр "Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, дэд захирал Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 407 дугаар хорих ангид саатуулжээ. Ингэхдээ АТГ-аас тухайн албан тушаалтнуудын гэр, албан тасалгаанд нэгжлэг хийсэн байна.

Тэднийг Дэлхийн банкны санхүүжилттэй “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0,4 кВ ЦТС-ын ажлыг хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас хахууль авсан нь үндэслэлээр ийнхүү мөрдөн шалгаж эхлээд буй аж.

Дашрамд дурдахад, өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий зарим этгээдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон байдаг. Эл үйл явцын дараагаар “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Б.Бямбасүрэнгийн гэр, ажлын байрнаас их хэмжээний валют, бэлэн мөнгө хураасан байдаг.

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ
 
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!