
Жанжин Д.Сүхбаатарын өнгөт зураг хүлээн авчээ. Энэ талаар УИХ-ын дарга Н.Учрал, "Түүхч доктор Ё.Отгонбаяр, А.Энхбат нараас их жанжин Д.Сүхбаатарын Францаас сурвалжлан олж, судлан баталсан, 20 настай үеийнх нь хоёр ширхэг өнгөт зураг хүндэтгэл дүүрэн гардан авлаа. Их жанжны мэндэлсэн өдрөөр ийм түүхэн нандин дурсгал хүлээн авснаа бэлэгшээж байна. Ардын нам, Ардын засгийг үндэслэн байгуулалцаж, шинэ цагийн Монгол Улсын тулганд галыг нь асаасан эх орончийн цэл залуухан дүр төрхийг Та бид харж байна. Тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан эх орончдын бүтээсэн үйлс, байгуулсан гавъяаг мартах учиргүй. Эдийн засгийн тусгаар тогтнол, иргэний эдийн засгийн эрх чөлөөгөөр дархлан гагнах учиртай" хэмээн онцолсон байна.


Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!