Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: “АЛТАН ЦОМ”-ын эхний таван тойрогт хамгийн олон давсан БӨХЧҮҮД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

"Алтан цом"-д хүч үзэж байгаа бөхчүүдийг таван тойргын нийлбэр дүнгээр Улсын арслан Э.Батмагнай 23 даваагаар тэргүүлж байна. Түүний араас 21 даваагаар Улсын арслан Ц.Бямба-Отгон нэхэж байна.

Тодруулбал, “Хубилай хаан” баг Улсын арслан Ц.Бямба-Отгон 21 даваа, “Эв монгол” баг Улсын заан М.Лхагвагэрэл 19 даваа, “М-Си-Эс Энержи” баг Аймгийн арслан Д.Алтанцоож 19 даваа, “АПУ-Скайтел” баг Улсын арслан Б.Орхонбаяр 18 даваатайгаар эхний тавд эрэмбэлэгдэж байна.

  1. “М-Си-Эс Энержи” баг Улсын арслан Э.Батмагнай 25 барилдаж 23 давсан
  2. “Хубилай хаан” баг Улсын арслан Ц.Бямба-Отгон 23 барилдснаас 21 давж, 2 унаж, 2 өнжсөн
  3. “Эв монгол” баг Улсын заан М.Лхагвагэрэл 22 барилдснаас 19 давж, 3 унаж, 3 өнжсөн
  4. “М-Си-Эс Энержи” баг Аймгийн арслан Д.Алтанцоож 25 барилдснаас 19 давж, 6 унасан
  5. “АПУ-Скайтел” баг Улсын арслан Б.Орхонбаяр 21 барилдснаас 18 давж, 3 унаж, 4 өнжсөн
“Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр“ тэмцээн 22 дахь жилдээ эхэллээ
“Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр“ тэмцээн 22 дахь жилдээ эхэллээ
 
Эйпсийн ахлах дасгалжуулагчаар Ц.Эрдэнэбаясгалан ажиллана
Эйпсийн ахлах дасгалжуулагчаар Ц.Эрдэнэбаясгалан ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.