“Судалгаа авъя“ гэж хэлээд гар утсыг нь булаагаад зугтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цагдаагийн байгууллагад "Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан гар утсыг маань аваад зугтчихлаа" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тусгай хэрэгцээт 45 настай, эрэгтэй “Ү”-г гэртээ байхад нь 22-25 насны үл таних масктай эмэгтэй хүн гар утсыг нь аваад зугтсан байна. Уг хэргийг иргэн "М" үйлдсэн болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа аж.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Ганцаараа байгаа үедээ танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх, мөн бага насны хүүхдэдээ сайтар анхааруулж хэлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ.

ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -11 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -11 хэм хүйтэн
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!