Өнөө өглөө 10.00 цагт Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд "16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох" хэргийн шүүх хурал эхэлсэн.
Дээрх хэрэгт насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа юм. Орой 17.00 цагийн орчимд шүүх танхимд цахилгааны хязгаарлалтад өртөж, нэг цагийн турш цахилгаангүй байсан ч хэргийн нотлох баримттай танилцаж, хуралдаан хэвийн үргэлжилсэн.
Одоогоор мөн шүүх хурал үргэлжилж буй бөгөөд шийдвэрээ гаргах хараахан болоогүй байгаа аж. Шүүх хурлаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!