Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “Хаан банкны дансаар тэтгэврээ авдаг бол “OK” гэж бичээд 80 сая төгрөг авна” гэх худал мэдээлэл байршуулж, иргэдийг залилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг "онилсон" цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж буй талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, цахим орчинд “Хэрэв та тэтгэвэртээ гарсан, Хаан банкны дансаар тэтгэврээ авдаг бол “OK” гэж бичээд 80 сая төгрөг авна” гэх худал мэдээлэл байршуулж, иргэдийг залилан мэхэлж байна. Уг зарын дагуу “OK” гэж бичсэн иргэдээс:

• Овог, нэр

• Утасны дугаар

• Банкны хувийн мэдээлэл зэргийг авч, улмаар өөр төхөөрөмжөөс тухайн иргэний банкны аппликейшнд нэвтрэх оролдлого хийж, баталгаажуулах 6 оронтой кодыг худал хэлж аваад, банкны данс руу нь хууль бусаар нэвтэрдэг байна.

Ингэснээр тухайн иргэдийн нэр дээр гарах боломжтой зээлийг авч, мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан залилангийн гэмт хэрэг бүртгэгдээд байгаа аж.

Иймд иргэд та бүхэн:

• 6 оронтой баталгаажуулах кодыг хэнд ч хэлэхгүй байх

• “Мөнгө, зээл олгоно” гэх цахим зар, мессежид итгэхгүй байх

• Банк, төрийн байгууллага хэзээ ч утсаар болон чат-аар нууц код асуудаггүйг анхаарах

• Сэжигтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн байгууллага болон банканд яаралтай хандана уу.

VISUAL TOIM: “Монголын төмөр зам“ ТӨХК 2025 онд 8.7 сая тонн ачаа “тээвэрлэж“ 5 сарын дотор 3.5 сая тонн нүүрс тээвэрлэжээ
VISUAL TOIM: “Монголын төмөр зам“ ТӨХК 2025 онд 8.7 сая тонн ачаа “тээвэрлэж“ 5 сарын дотор 3.5 сая тонн нүүрс тээвэрлэжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.