“Угалзтай гутал зарна” гэх зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монголын уламжлалт сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, цахим орчинд бараа бүтээгдэхүүн хямд зарах нэрээр бусдыг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Тoдруулбал, Фэйсбүүк орчинд "Угалзтай гутал зарна" гэх хуурамч зарын дагуу холбогдож, барааны урьдчилгаа болох 750,000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 16,906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалж хохирсон 5,214 хэрэг бүртгэгдсэн байна.

Залилагчид зах зээлийн үнээс хямд үнэ амлах, цөөн тоогоор үлдсэн тул яаралтай зарна, чанартай, загварлаг барааг түргэн шуурхай хүргэж өгнө гэх мэтээр итгэл төрүүлэхүйц хуурамч зар байршуулж, урьдчилгаа төлбөр шаарддаг тул иргэд та бүхэн цахим худалдан авалт хийхдээ мэдээллийг сайтар нягтлах, барааг биеэр үзэж, гар дээрээ хүлээн авахаас өмнө ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Монголбанк: Задгай мөнгийг гүйлгээнээс хасаагүй
Монголбанк: Задгай мөнгийг гүйлгээнээс хасаагүй
 
ОХУ-аас Монголд нийлүүлэх шатахууныг 2026 онд тасралтгүй, тогтвортой байлгахаар тохиролцов
ОХУ-аас Монголд нийлүүлэх шатахууныг 2026 онд тасралтгүй, тогтвортой байлгахаар тохиролцов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!