Бага насны хоёр хүүхдийг галын аюулаас аварчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 7х7 метр хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг шуурхай унтрааж ажиллалаа. Гал түймрийг унтраах үед өрөөнд 8 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд байсныг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангав.
Сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн аюулгүй байдлыг ханган болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, цахилгааны болон гал түймрийн аюулгүй байдлаа хангахыг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!