УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийнх нь хүүхдийн талаар цахим орчинд гараад буй мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийж, шүүхэд хандахаа мэдэгдлээ. Тэрбээр цахим хуудаснаа “Шүүхэд хандахаас өөр замгүй болов.
Миний хүүхдийг хар тамхины хэрэгт холбогдсон гэсэн гүтгэлэг яваад л байдаг юм. Жингийн цуваа явж л байдаг замын ноход хуцаж л байдаг гэсэн ардынхаа үгэнд итгээд өнөөг хүрэв. Бас улс төрд орсон хүн энэ байтугайг дааж явна гэж ч бодож байлаа. Гэтэл Д.Сосорбарам гэж алиа өвгөн хүртэл худал мэдээлэл тарааж эхэлжээ.
Аав шигээ настай хүнийг өрөвдөх ч миний хүүхдүүдийн ирээдүй рүү шүлсээ үсчүүлж зөнөг залгаж яваа бол би шүүхэд хандаж гэр бүлийнхээ нэр төрийг цэвэрлэж авъя даа. Миний хүүг таних мэдэх найз нөхөд нь, багш нар нь, ах дүү, хамаатан садан нь хэлээд өгнө. Ямар ч гэмт хэрэгт холбогдож яваагүй. Юун хар тамхи…
Надаас болон миний гэр бүлээс гэмт хэрэгт холбогдож уусан идсэн, дээрэмдсэн хулгайлсан юу ч олохгүй ээ. Албан ёсоор шүүхэд хандахаа мэдэгдье. Ийм яриа тараасан ичдэггүй нэг гар шүүхийн өмнө очоод үнэнээ хэлээрэй” гэв.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!