ThunderZ 5-р сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Тэрбээр 2026 оны 5-р сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Тэнгри” тоглолтоо хийхээр болсноо албан ёсоор зарлалаа.

Энэ тухай цахим хуудаснаа “2025 оны эхэнд цацагдсан Жүрээм, Даягаас эхлэн бид үүнийг төлөвлөсөн билээ. Монгол хөгжим, түүхтэй дуу хийж болж байгаа юм чинь яагаад монгол утга агуулгатай тоглолт хийж болохгүй гэж. Клипэн дээр шат ахисан шиг тоглолт дээрээ бид шат ахих болно. Энэ өдөр хээр морьд давхилдаж улаан орхимж агаарт хийснэ.

Цаа бугын тачигнах чимээнээр чоно улих үед хөгжим дуугарна.

Огшоож, тайвшруулж, орилуулж, гуниглуулна.

Олон мэдрэмжийг тань нэг дор гаргана.

Он цагийн хэлхээгээр аялуулна.

Ойрад, Халх, Буриад, Казах олон үндэстэн ястан цөмийг цуглуулна.

Морин хуурын аялгуунд автуулж

Морьтой ирхэд чинь тосож авна.

Уул ус тэнгэртээ залбирч

Урлаг гэгчийг урлаж үзүүлнэ.

Өмнөх тоглолтыг минь үзсэн бол дахин ирээрэй.

Үзэж амжаагүй бол энэ удаад бүү хоцроорой” гэжээ.

Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
 
Жаргалант голын нэрийг “Жаргант“ гэж буруу нэрлэж байна гэв
Жаргалант голын нэрийг “Жаргант“ гэж буруу нэрлэж байна гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!