Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт автомашин мөсөнд цөмөрч орсон тохиолдол гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт 01 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас баруун зүгт 20 км, аймгийн төвөөс хойд зүгт 223км-т/ мөс цөмөрч автомашин орсон дуудлага ирсэн. Дуудлагаар Эрэн хайх, аврах салбарын захирагч ахмад Б.Тэнгисээр ахлуулсан алба хаагчид болон Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж 20см зузаан нуурын мөсийг зүсэн, замыг чөлөөлж мөсөнд цөмөрч орсон автомашиныг татан гаргаж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өглөө.
Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.

“102” аппликейшнаар зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг 01-р сарын 20-ны дотор олгоно
“102” аппликейшнаар зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг 01-р сарын 20-ны дотор олгоно
 
ИЗНН-ын дарга Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татах хуулийн төслийг боловсруулжээ
ИЗНН-ын дарга Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татах хуулийн төслийг боловсруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.